Юньнань мужийн Линьцан хотод 4220 орчим жилийн өмнөх үеийн хадны зураг илэрчээ

Юньнань мужийн Линьцан хотод 4220 орчим жилийн өмнөх үеийн хадны зураг илэрчээ

Юньнань мужийн Соёлын дурсгал, археологийн хүрээлэн Нанжин хотын Багшийн их сургууль зэрэг байгууллагуудтай хамтран судалгааны баг байгуулж, Юньнань мужийн Линьцан хотын Гэнма Дай, Ва үндэстний өөртөө засах хошууны Мангуань хадны зургийн дурсгалт газарт системтэй археологийн судалгаа хийжээ. Мөн ураны цувааны өндөр нарийвчлалтай он цаг тогтоох аргыг ашигласнаар уг хадны зургийн үнэмлэхүй насыг анх удаа тогтоосон байна. Ингэснээр Хятадын баруун өмнөд нутгийн эртний суурьшмал хүмүүсийн хадны зураг бүтээсэн түүхийг ойролцоогоор 4220 жилийн өмнөх үе хүртэл урагшлуулжээ. Судалгааны баг хадны зургийн дүрслэлийг бүрхсэн карбонатын талстуудад он цаг тогтоох шинжилгээ хийсэн байна. Тухайлбал, хүн дүрсэлсэн нэгэн зургийн хоёрдогч карбонатын засварласан нас нь 4240±19 жил гэж тогтоогджээ. Энэ нь тухайн нутгийн хүмүүс 4220-иос доошгүй жилийн өмнө бодит дүрслэл бүхий боловсронгуй урлагийн бүтээл туурвиж байсныг нотолж байна. Бусад 11 дээжийн нас нь 3907-3056 жилийн өмнөх үед төвлөрчээ.
12-Aug-2026
“Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн ололт амжилт” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Москвад нээгдлээ

“Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн ололт амжилт” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Москвад нээгдлээ

6-р сарын 23-нд “Хамтын хувь тавилан, ирээдүйд хүрэх зам: Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн ололт амжилт” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд нээгдлээ. Үзэсгэлэнд Хятадын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологи болон соёлын салбар дахь ололт, шинэчлэлийг харуулсан 40 гэрэл зургийг дэлгэн үзүүлсэн байна. БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жан Ханьхүй хэлэхдээ, энэ онд Хятад, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 30 жилийн ой, хоёр улсын сайн хөршийн гэрээний 25 жилийн ой, мөн “Хятад, Оросын боловсролын оны эхлэлийн жил юм. Хоёр орны хамтын ажиллагаа бүх салбарт өндөр түвшинд хөгжиж байгаа. Хятад улс Оросын иргэдэд визгүй зорчих бодлогыг 2027 оны эцэс хүртэл сунгаж, хоёр орны иргэд хоорондын харилцан зорчиход хялбар дөхөм үзүүлсээр ирсэн гэлээ.
25-Jun-2026
МЭДЭЭ
Видео